MONGOL

Ши Жиньпин, Виллем Александр нар харилцан баярын цахилгаан илгээв

CRIPublished: 2022-05-18 20:02:19
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

5-р сарын 18-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Нидерландын хаан Виллем Александртэй харилцаан баярын цахилгаан илгээж, хоёр орон элчин сайдын түвшний дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа: Хятад, Нидерланд дипломат харилцаа тогтоосноос нааш хоёр талын хамтын хичээл зүтгэлээр хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр бүтэмжид хүрэв. 2014 онд миний бие Виллем Александр хааны хамт Хятад, Нидерландын харилцааг нээлттэй ажил хэрэгч иж бүрэн хамтын ажиллагааны харилцаа болгон дэвшүүлсэн бөгөөд Нидерландын Хятад, Европын Холбооны хамтын ажиллагааны “үүд хаалга” болсон үүрэг ролл нь улам илэрхий болж байна. КОВИД-19 халдвар дэгдсэнээс хойш Хятад, Нидерланд харилцан туслалцан дэмжсэн нь хоёр орны ард түмний гүн зузаан найрамдлыг харууллаа. Хятад, Нидерландын харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд Виллем Александр хааны хамтаар хичээн чармайж, Хятад, Нидерландын харилцаа үргэлжлэн эрүүл тогтвортой хөгжихийг урагш ахиулж, хоёр орон болон хоёр орны ард түмэнд үр шимийг хүртээхэд бэлэн байна гэв.

Виллем Александр баярын цахилгаандаа: 50 жилд, хоёр орны харилцаа өрнүүн хөгжиж, эдийн засаг худалдаа, хүмүүнлэгийн зэрэг салбарын харилцаа солилцоо идэвхтэй хөгжиж ирлээ. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Нидерланд, Хятадын гарамгай бөгөөд баялаг үр бүтэмжтэй харилцаа цаашид ч улам бэхжин хөгжих болно гэдэгт эргэлзэхгүй байна гэж тэмдэглэжээ.

Мөн өдөр, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян болон Нидерландын ерөнхий сайд Марк Рютте нар харилцан баярын цахилгаан илгээв.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn