MONGOL

Тахал дэгдсэн ч Хятадын эдийн засаг тогтвортой байна

CRIPublished: 2022-05-18 16:57:31
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Өчигдөр Хятадын Төрийн Зөвлөлийн мэдээллийн албанаас хийсэн хэвлэлийн хуралд Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фү Линхүй 4 дүгээр сарын эдийн засгийн статистик танилцуулав.

Фү Линхүй “Энэ онд олон улсын нөхцөл байдал хүндэрч байна. Мөн дотоодод тахлын сөрөг нөлөө төсөөлснөөс өндөр болж эдийн засагт үзүүлэх дарамт улам нэмэгдлээ. Халдвараас урьдчилан сэргийлж, сайтар хянахын зэрэгцээ эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй зохицуулсны үр дүнд Хятадын эдийн засгийн үндэс суурь тогтвортой хэвээр байж, цаашид сайжрах төлөвтэй байна” гэжээ.

Аж үйлдвэрийн өсөлт бууралтад шилжсээр байна

Халдварын дэгдэлт үндэсний аж үйлдвэрийн хөгжилд шууд нөлөөлж байна Дөрөвдүгээр сард томоохон аж үйлдвэрийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 2.9 хувь, өмнөх сараас 7.08 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн нэмүү өртгийн сарын өсөлт энэ онд анх удаа буурсан үзүүлэлт юм. Нэгээс, дөрөвдүгээр сарын хооронд Хятадын томоохон аж үйлдвэрийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеээс 4.0 хувь өссөн. Энэ нь 1-3 дугаар сарынхаас 2.5 пунктээр доогуур байна.

Өсөлтийн хурд өчигдрөөс буурсан харагдавч өндөр технологийн үйлдвэрлэл өсөлтөө хэвээр хадгалж байна. Дөрөвдүгээр сард өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 4.0 хувь өсчээ. Нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл бүх Хятадын томоохон аж үйлдвэрийн нийт ашиг 1,955.6 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.5 хувиар өссөн байна.

Үйлчилгээний салбар тахлын нөлөөнд өртөж, дөрөвдүгээр сард үйлдвэрлэлийн индекс өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар буурсан байна. Нэгээс, дөрөвдүгээр сард бүх Хятадын үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс өмнөх оны мөн үеэс 0.3% хувиар өссөн ч, 1-3 дугаар сарынхаас 2.2 пунктээр багассан байна.

Өргөн хэрэглээний барааны борлуулалт 11.1 хувиар буурсан байна

Тахал олон газарт гарсны дараа битүүмжилж хянах, хоолны газрыг хязгаарлах, ложистикийн хязгаарлалт зэрэг урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлсэн нь хэрэглээнд шууд нөлөөлсөн байна. Барааны жижиглэн худалдааны нийт хэмжээ 2,948 тэрбум 300 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеээс 11.1 хувь, өнгөрсөн сараас 0.69 хувьд хүрч их хэмжээгээр буурсан байна. Үүний дотор барааны жижиглэнгийн борлуулалт 2687.4 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 9.7 хувиар, нийтийн хоолны орлого 260.9 тэрбум юань болж, 22.7 хувиар буурсан байна.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn