Тайшань ууланд ажиллаж буй робот нохой
Шаньдун мужийн төв хэсэгт байрлах Тайшань уул нь Хятадын уламжлалт "Таван уул"-ын тэргүүнд ордог бөгөөд жил бүр гадаад, дотоодын олон сая жуулчин зорьж ирдэг. Үүнийг дагаад үзэмжит бүсийн хог хаягдлын хэмжээ ч аажмаар нэмэгдсээр байна.
Сүүлийн үед Тайшань ууланд робот нохой хүнд ачаа тээж, хог зөөж байгаа нь хүмүүсийн анхаарлыг ихэд татлаа.
Мэдээллийн дагуу энэ нь Тайшань соёл аялал жуулчлалын компани хог цэвэрлэж, ачаа зөөх зорилгоор туршин ажиллуулж буй робот нохой юм. Энэ жилээс эхлэн Тайшань хотын хог хаягдлыг зайлуулах газар уулархаг үзэмжит бүсэд дээд шинэ техник ашиглан хог цэвэрлэх асуудлыг шийдвэрлэх шинэ арга замыг хайж буй нь энэ юм.
2023 онд Тайшаний үзэсгэлэнт бүсэд зочилсон жуулчдын тоо түүхэн дээд амжилт тогтоосон буюу 8 сая 620 мянгад хүрч, жил бүр 24 мянга орчим тонн хог хаягдал бий болдог бөгөөд хог цэвэрлэх, тээвэрлэх ажлын ачааллыг ихээхэн нэмэгдүүлжээ.
Тайшань уулын байгалийн үзэсгэлэнт бүсийн газрын байрлал ээдрээтэй, уулын авиралтын зам тахир тойруу учраас их хэмжээний механикжсан ажиллагаа явуулах боломжгүй болж, хог хаягдлыг зөвхөн хүнээр зөөж байсан мю. Жуулчлалын оргил үед уулын өгсөх, уруудах замаар бүгд хүн дүүрэн тул хогийг зөвхөн уулан замын хоёр талд түр хадгалж, жуулчдын тоо багассан үед яаралтай цэвэрлэгээ хийдэг. Энэ нь олон жилийн турш байгалийн үзэсгэлэнт газруудыг зовоож байсан хуучин асуудал болжээ.
Туршин ажиллуулж буй эдгээр робот нохой нь өнөөгийн зах зээлд хамгийн хурдан гүйдэг, хамгийн дэвшилтэт үйлдвэрлэлийн дөрвөн хөлт роботуудын нэг бөгөөд тогтвортой ажиллах, тэнцвэртэй байдлаа хадгалах, ачаалал даах олон талын давуу талтай юм.