Хятадын киноны тасалбарын орлого 2 тэрбумыг давлаа
cri2024-10-08 10:24:12
Хятадын үндэсний киноны газрын статистик мэдээгээр, 2024 оны Үндэсний баярын амралтын хугацаанд (2024 оны 10-р сарын 1-ээс 7-нд) Хятадын киноны тасалбарын орлого 2 тэрбум 104 сая юаньд хүрч, 52 сая 90 мянган хүн кино театрт кино үзсэн байна. Үүнд Хятадын үйлдвэрлэсэн киноны тасалбарын орлого 2 тэрбум 17 сая юаньд хүрч, 95.87 хувийг эзэлжээ. Энэ хугацааны шилдэг таван кинонд: "Сайн дурынхан: дайны галд", "Бар чоно туулай", "749 товчоо", "Панда төлөвлөгөө", "Хямралаас аврах" багтжээ.