MONGOL

Усан тутарга ургац сайтай байна

CRI2024-08-27 10:06:51

Сычуань мужийн Мэйшань хотын Хун-Я хошууны Жыгэ суурингийн Ан-нин дэх "Сычуаний үр тарианы агуулах" хэмээгдсэн 667 га талбай бүхий тариалангийн жишиг бүсэд энэ жил усан тутарга ургац сайтай болсон бөгөөд тосгоны иргэд цагийг алдалгүй хурааж байна.

Сүүлийн жилүүдэд Хун-Я хошуу өндөр стандарт хангасан тариалалт хийж, тархай бутархай жижиг тариалангийн талбайнуудыг томтгон холбожээ. 2024 онд хошууны усан тутаргын нийт талбай ойролцоогоор 9600 га-д хүрсэн байна.

Close
Messenger Pinterest LinkedIn