Улсын хэмжээнд 67200 түүхэн барилга байгууламж бий
CRI2024-08-26 15:32:05
Орон сууц хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны мэдээлснээр, Хятад улсад түүх соёлын алдартай хот 142, түүх соёлын алдартай суурин 312, түүх соёлын алдартай тосгон 487, уламжлалт тосгон 8155, түүх соёлын гудамж 1200 гаруй, нотлогдсон түүхийн барилга байгууламж 67.2 мянга байгаа бөгөөд өвөрмөц онцлогтой, төрөл зүйлээр баялаг хот хөдөөгийн түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тогтолцоо үндсэндээ бүрдсэн байна.
Хот суурингийн бүтээн байгуулалтад хуучин дүр төрхийг үндсэндээ хадгалж байгаа бөгөөд цаашид хамгаалалт, ашиглалт, хяналтыг чангатгаж, дэд бүтэц болон олон нийтийн үйлчилгээний бүтээн байгуулалтаа сайжруулна.