Малчид намрын хадлангаа авч эхэллээ
Малчид хадлангаа авах нь намрын хамгийн том ажлын нэг. ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын малчид наймдугаар сарын 15-аас нийт 200 сая гаруй га газраас намрын хадлангаа авч эхэллээ.
Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны Хэрлэн сумын малчид трактороор хадлангаа авч завгүй байв.
Тус сумын малчин Юншэн хэлэхдээ, "Өнгөрсөн жил 1 га гаруй газраас нэг боодол өвс хураадаг байсан бол энэ жил 0.5 га талбайгаас нэг боодол өвс харааж байна. Энэ жил хур бороо элбэг болохоор хадлан тэжээлээ сайн авлаа”гэжээ.
Малчдын хувьд, бэлчээр өвс сайтай, хадлангаа сайн бэлтгэсэн бол өвлийг ажиггүй туулдаг бөгөөд орлого нь ч баталгаатай байдаг. Энэ жил Шинэ Барга баруун хошуу бэлчээрийн хамгаалалт, ашиглалтын тогтолцоог улам боловсронгуй болгож, бүх хошууны бэлчээрийн тогтвортой хөгжлийг ахиулж байна.