MONGOL

Тариачид зураг зурж орлогоо нэмэгдүүлж байна

CRI2024-08-01 09:34:32

БНХАУ-ын Гуаншигийн Саньжян сяний тариачны уран зураг нь олон жилийн түүхтэй бөгөөд Дүн үндэстний зан заншил, ардын уламжлалыг харуулсан байдаг. Биет бус соёлын өв болсны хувьд Саньжяны тариачны уран зураг нь хөдөө нутгийн амьдралыг зураглаж, үндэстний өвөрмөц хэв маягийг бий болгожээ.

Тариачин уран бүтээлчид хөдөө нутгийнхаа гоо сайхан үзэмжийг уран зурагтаа амилуулж байгаа нь тэдний орлогоо нэмэгдүүлэхэд тус болж байна. Тус сяньд 600 гаруй тариачин зураач уран зургийн салбарт ажиллаж, жилд 5 сая гаруй юанийн орлого олдог.

Close
Messenger Pinterest LinkedIn