MONGOL

Хөх шилийн дархан цаазат бүс

CRI2024-07-31 09:49:07

Хөхшил бол Хөх нуур-Төвдийн өндөрлөгийн зүүн хойд хэсэгт, Хөхнуур мужийн Юйшүгийн Төвд үндэстний өөртөө засах жөүгийн харьяанд байдаг. Хөхшилийн дархан цаазат бүс 45 мянган квадрат километр талбайг эзэлж, Далайн түвшнээс дээш 4639 метрт оршдог. Хятадын хамгийн том, далайн түвшингээс хамгийн өндөрт байдаг, зэрлэг амьтан хамгийн олон дархан цаазат газар юм. 2017 онд Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгджээ.

Хөхшилийн дархан цаазат бүс нь төвөд бөхөн, зэрлэг сарлаг, төвд хулан, цагаан зээр зэрэг ховор ан амьтдын оршин амьдархуйн орон зай юм. Энэхүү Өндөр шил хэмээх газарт БНХАУ-ын 1-р зэрэглэлийн хамгаалалтад байдаг Төвөд бөхөн хамгийн олноороо, сүрэг сүргээрээ бэлчээрлэн байдаг. Тиймээс Хөх нуур, Төвөдийн иргэд энэхүү амьтныг өндөрлөгийн эзэн хэмээн өргөмжлөн нэрлэдэг аж.

Close
Messenger Pinterest LinkedIn