MONGOL

Шиньжян нутгийн баялаг

CRI2024-06-19 15:45:20

Евразийн хуурайн газрын төвд орших Шиньжян Уйгарын өөртөө засах орон байгалийн өвөрмөц тогтоц, соёлын баялаг өв, олон үндэстэн ястан амьдран суудаг зэрэг олон талаараа алдартай. 1.6 сая хавтгай дөрвөлжин километр өргөн уудам нутаг дэвсгэртэй Шиньжян нь Хятадын газар нутгийн зургааны нэгийг эзэлнэ.

Эх байгалийн бүтээсэн өвөрмөц хоёр тогтоц Шиньжянд бий. Нэг Таклимакан цөл. Өдөржин шөнөжин яваад захад нь гарч чаддаггүй Таклимакан цөл дэлхийд хоёрт орох өргөн уудам билээ. Өөр нэгэн гайхалтай үзэмж бол оюу тунгалаг устай, нууцлаг амьтантай гэх аман домогтой Канас нуур. Канас нуурыг Хаан ус нуур гэнэ.

Шиньжян бол эрдэнийн чулууд шиг олон өнгөтэй. Экосистем, биологийн олон янз байдал, ховор чухаг амьтан ургамлаараа алдартай.

Эртний Торгоны зам Шиньжянаар дайран өнгөрч байв. Арилжаа наймааны хөлд их зүйл нааш цааш зөөвөрлөгдөж, соёлын солилцоо эрчимтэй хөгжсөн учир олон арван түүхэн дурсгалыг хадгалж үлджээ. Өрөмч болон эртний худалдааны төв Кашгар хот эртнээс соёл, худалдааны төв байсан юм.

Шиньжяны үржил шимт хөрс өгөөжтэй. Энэ нутагт мал өсгөхөд таатай, тариалан эрхлэх өгөөжтэй. Ялангуяа энэ нутгийн жимс нэртэй. Хамил гуа, Аксу алим, Корла лийр Хятад даяар танил, бас нэр хүндтэй. Шиньжянд мөн хөвөнгийн арвин их тариалан бий. Хятадын хөвөн үйлдвэрлэлийн гол төв юм.

Close
Messenger Pinterest LinkedIn