Нугас галуу нургисан аглагт
CRI2024-06-17 13:59:35
Энэ амралтын өдөр найзуудын хамт Бээжингээс гарч Миюнь дүүргийн Дачэнзи сууринд очиж амарлаа. Дачэнзи суурин их хотоос 130 км зайтай. Уул ус, ой мод, цэцэг ногоотой сайхан нутаг. Уулсын хөндийд, хад чулуун дундуур мэлтэлзэн урсах нарийн голд нугас галуу хөвж, нүцгэн жаалууд ус туучин тоглож байна. Үнэхээр сайхан өдөр байлаа.