MONGOL

Үзэсгэлэнт Хайтөүшань ууланд зорьж очихуй

CRI2024-06-07 15:49:57

Бээжин хотоос гарч баруун хойш давхисаар, уулсыг нүхэлсэн урт урт туннелийг нэвт туулсаар, их уулын бэлээс ягуухан өгсөж, мушгиа нугачаа, огцом эргэлттэй замаар хэжин хэжсээр далайн төвшнөөс дээш 2241 метр өндөрт хүглийн тосох Хайтөүшань уулын бүсэд орж ирнэ.Бээжингээс гарч дөрвөн талаараа модтой Хайтөүшань ууланд ирэхэд 130 зам туулна. Хөхөө шувуу донгодсон үзэсгэлэнт энэ газар Бээжингийн Яньчин сянь, Хэбэй мужийн Чычэн сяний хаяа нийлэх бүсэд орших Хайтөүшань уул Бээжингийн ойр орчмын уулсаас өндрөөрөө хоёрт ордог сүрлэг хайрхан юм. Эндхийн хүн ард уулын хөндийд төвхнөсөн байдаг. Нутгийн иргэд хаус буудлууд барьж, ууш зуушийн газар, ресторан бар, кофе шоп,тоглоомын газар ажиллуулж мөнгө ч олно, аялагчдыг ч тав тухтай амраана.

Close
Messenger Pinterest LinkedIn