MONGOL

Хөхнуур дахь хар хүзүүт тогоруу 2600 толгой болж өсчээ

cri2024-05-01 15:17:21

Хөхнуур муж хар хүзүүт тогорууны тоо толгой, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хянах судалгаа эхлүүлснээс хойш хар хүзүүт тогорууны тоо толгой 2600 давж, 10 жилийн өмнөхөөс 1400 гаруйгаар нэмэгдсэн байна.

Одоогоор Хөхнуурт 2616 хар хүзүүт тогоруу байгаагаас 465 нь Хөхнуурт нүүдэллэн ирж, хэсэг амсхийгээд Ганьсуд нүүдэллэн очиж зусдаг байна. Үлдэх 2151 тогоруу нь зундаа Хөхнуурт ирж өндөглөдөг аж. Хөхнуур мужийн экологийн орчин сүүлийн үед илт сайжирч, нүүдлийн шувуудын тоо, төрөл нэмэгдсээр байна.

Close
Messenger Pinterest LinkedIn