MONGOL

"Хятадын шинжлэх ухааны уран зөгнөл-2024" бага хурал эхэллээ

cri2024-04-29 14:29:33

"Хятадын шинжлэх ухааны уран зөгнөл-2024" бага хурал Бээжингийн Ши Жиншань дүүргийн Шөүган паркт дөрөвдүгээр сарын 27-нд эхэллээ. Шинжлэх ухааны мөрөөдөл, ирээдүйг бүтээнэ сэдвээр хийж буй энэхүү хурал зургадугаар сарын 4 хүртэл үргэлжлэх юм. Бага хурал нээлт, тусгай форум, салбарыг дэмжих ажиллагаа, шинжлэх ухааны уран зөгнөлт кино долоо хоног гэсэн 4 чиглэлээр 18 арга хэмжээ зохион байгуулах юм.

Энэ үеэр 2024 Хятадын шинжлэх ухааны уран зөгнөлт аж үйлдвэрлэлийн тайлан нийтэлжээ. Өнгөрсөн 2023 онд Хятадын шинжлэх ухааны уран зөгнөлийн салбарын орлого 113.29 тэрбум юаньд хүрч, өмнөх 2022 оноос 29.1 хувиар нэмэгдсэн байна. Тухайлбал, Хятадын шинжлэх ухааны уран зөгнөлт киноны орлого 11.59 тэрбум юаньд хүрч, өмнөх оноос 38.8 хувиар, уран зөгнөлт тоглоомын орлого 65.19 тэрбум юаньд хүрч 15.4 хувиар нэмэгдсэн байна. Хятадын шинжлэх ухааны уран зөгнөлт аялал жуулчлалын орлого 31 тэрбум юаньд хүрч, 2022 оноос 106.7 хувиар нэмэгдсэн гэж тайланд өгүүлжээ.

Close
Messenger Pinterest LinkedIn