Хятад улс Палестины хүүхдүүдэд өвлийн хэрэглэл хандивлав
Синьхуа агентлагийн мэдээ: Хятадаас Палестинд суугаа төлөөлөгчийн газраас Палестины Аббас сангаар дамжуулан Палестины хүүхдүүдэд өвлийн хэрэглэл хандивлах ёслолын арга хэмжээ 25-ны өдөр Иордан голын баруун эргийн хойд хэсэгт орших Тулкарм хот дахь дүрвэгсдийн хоёр хуаранд болов.
Хятадаас Палестинд суугаа төлөөлөгчийн газрын дарга Зэн Жишинь хандивын ёслол дээр хэлэхдээ, Палестины ард түмэн хууль ёсны эрхээ сэргээхийг Хятад улс тууштай дэмжиж, Палестины төлөө шударга ёсыг үргэлж баримталж, Палестинд хүмүүнлэгийн болон хөгжлийн тусламж үзүүлэхийн төлөө чадах бүхнээ хийж байна. Хятадаас Палестинд суугаа төлөөлөгчийн газар нь Аббас сантай олон жилийн турш хамтран ажиллаж, Палестины дүрвэгсдийн хуаранд эд материал хандивласан бөгөөд энэ удаад Тулкарм хот дахь дүрвэгсдийн хоёр хуаран дахь хүүхдүүдэд өвлийн даавуун хувцас тарааж, халуун дулаан, найрсаг харилцааг бодит үйлдлээр дамжуулж, энэ нь Хятадын тал Палестины ард түмэнтэй тууштай хамт байгааг илэрхийлж байна гэв.
Хандивын ёслол дээр Палестины талын хүн хэлэхдээ, Хятад улс дүрвэгсдийн хуаранд эд материал хандивласан явдалд ард олон сэтгэл догдлож, энэ нь Хятад улс Палестины ард түмэнд тууштай дэмжлэг, харамгүй тусламж үзүүлж буйг бүрэн харуулж байна. Палестины тал хоёр орны ард түмний гүн зузаан найрсаг харилцаагаар маш их бахархаж байна гэв.