MONGOL

Давхар стандарт хэрэгжүүлэхгүй байхыг ЕХ-нд шаардав

CRI2024-11-26 18:45:44

2024 оны 11 дүгээр сарын 26-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч “Европын Холбоо Хятадын зарим аж ахуйн нэгжид хориг тавих санал гаргасан байна. Үүнд Хятад улс ямар байр суурьтай байна?” хэмээн асуув.

Хэвлэлийн төлөөлөгч Мао Нин уг асуултад хариулахдаа, олон улсын хууль эрх зүйн үндэслэлгүй, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр ганц талын хориг арга хэмжээ авахыг Хятад улс тууштай эсэргүүцдэг гэжээ. Тэрээр Хятад улс Украины асуудлаар энхийн хэлэлцээг дэмжиж, мөргөлдөгч аль ч талд зэвсгийн дэмжлэг үзүүлээгүйг тэмдэглээд, цэрэг болон иргэний зориулалттай дроны экспортод Хятад улс хатуу хяналт тавьдаг, иргэний дронуудыг цэргийн зорилгоор ашиглахыг эрс эсэргүүцдэгийг дурдсан юм.

Мөн тэрээр Хятад, Оросын аж ахуйн нэгжүүд хоорондын хэвийн харилцаа, хамтын ажиллагаа нь ямар ч гуравдагч талд чиглээгүй тул гуравдагч талаас нөлөөлөл, саад бэрхшээл учрах ёсгүй гэж мэдэгдэв. Тэрээр “Европ, Америкийг оролцуулсан олон орон ОХУ-тай худалдаа хийж байна. Тиймээс давхар стандарт хэрэгжүүлэхээс зайлсхийж, үндэслэлгүйгээр Хятадын аж ахуйн нэгжүүдийг нэр заан харлуулах, хариуцлага тохох оролдлогоо зогсоохыг ЕХ-нд шаардаж байна. Хятад улс өөрийн аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай хариу арга хэмжээ авах болно" гэжээ.

Close
Messenger Pinterest LinkedIn