MONGOL

Татвартай холбоотой 12 сая гаруй аж ахуйн нэгж шинээр бүртгэгдэв

CRI2024-11-26 15:39:24

Хятадын Татварын ерөнхий газраас гаргасан сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний гурван улиралд улсын хэмжээнд татвартай холбоотой шинэ аж ахуйн нэгжийн тоо 12 сая 578 мянгад хүрч, өмнөх оны мөн үеэс 4 хувиар өсчээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн эрч хүч, хөгжлийн итгэл тасралтгүй сайжирч буйг харуулж байна.

Энэ оны эхний гурван улиралд, хувийн үйлдвэр худалдааны 7 сая 216 мянган шинэ бизнес нэгж байгуулагдсан нь ноднингий мөн үеэс 17.4 хувиар өссөн тоо юм. Эхний гурван улиралд шинээр байгуулагдсан татвартай холбоотой бизнес нэгжүүд тухайн жилдээ падаан хүлээн авч, орлогоо мэдүүлж татварт идэвхтэй хамрагдсан бизнес нэгж 8 сая 321 мянгад хүрч, ноднингийн мөн үеэс 5.8 хувиар нэмэгдэж, энэ нь шинээр бүртгэгдсэн бизнес нэгжүүдийн 66.2 хувийг эзэлсэн бөгөөд ноднингийн мөн үеэс 1.1 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Эхний гурван улирлын байдлаар, улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай татвартай холбоотой 47 мянган бизнес нэгж шинээр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өссөн бөгөөд үүний дотор “Бүс ба Зам”-ын орнуудаас хөрөнгө оруулсан шинээр бүртгэгдсэн бизнес нэгжийн тоо өмнөх оны мөн үеэс 26.2 хувиар нэмэгдэв.

Close
Messenger Pinterest LinkedIn