MONGOL

"Бүрэлгэн сүйтгэж, үрэн таран хийхийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө” гаргалаа

CRI2024-11-26 15:47:31

Саяхан ХКН-ын Төв хорооны тамгын газар, Төрийн зөвлөлийн албанаас "Хоол хүнсийг хэмнэж, бүрэлгэн сүйтгэхийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө" гаргаж, улсын хэмжээнд тууштай хэрэгжүүлэхийг шаарджээ.

Өнөө хоол хүнсийг бүрэлгэж сүйтгэх, үрэн таран хийх байдал улам ихэсчээ. Амьдралын түвшин сайн муу ялгаагүй, ялангуяа гуанз рестораны хоолны ширээнд баахан юм захиалчхаад идэж барахгүй бол орхиод явдаг нь ганц залуу үеийнхэн ч биш, хүн болгон л ийм болжээ. Иймэрхүү байдалд чиглүүлж, Хятадын Төрийн зөвлөлөөс үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд хэмнэлт хийх нь зайлшгүй шаардлага. Хэмнэлт гэдэг нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэсэн ойлголтыг бий болгож, урт хугацааны турш үр тариа, хүнсний бүтээгдэхүүний алдагдлыг үр дүнтэй бууруулахыг хэлнэ.

2027 оны эцэс гэхэд үр тариа, хүнсний бүтээгдэхүүн хадгалах урт хугацааны механизмыг боловсронгуй болгож, үр тарианы үйлдвэрлэл, нөөцлөлт, тээвэрлэлт, боловсруулалтын явц дахь алдагдлын хэмжээг олон улсын дундаж түвшнээс доогуур байлгаж, гуанз ресторан, байгууллага нэгж, сургуулийн хоолны газар, аж ахуйн нэгжийн хоол, цайны газруудын хүн бүрд ногдох хүнсний бүрэлгэн сүйтгэх хэмжээг үр дүнтэй буруулахыг шаардсан байна.

Close
Messenger Pinterest LinkedIn