Д.Трампын 2020 оны сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгов
CRI2024-11-26 10:58:06
CCTV-ийн сэтгүүлч орон нутгийн цагаар 11 дүгээр сарын 25-нд мэдээлснээр, АНУ-ын сонгогдсон ерөнхийлөгч Д.Трампыг 2020 оны сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг хариуцан хянан хэлэлцсэн шүүгч тухайн өдөр тус хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
АНУ-ын тусгай прокурор Жек Смит мөн өдрийн өглөө шүүгчээс хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн бөгөөд АНУ-ын Хууль зүйн яамны олон арван жилийн турш баримталж буй "одоогоор ажиллаж байгаа ерөнхийлөгч эрүүгийн хариуцлага хүлээх ёсгүй" гэсэн бодлогын байр сууриар үндэс болгожээ.
Ноднин жил Жэк Смит 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингүй болгохоор сэжиглэгдсэн гэх үндэслэлээр Д.Трампын эсрэг дөрвөн зүйлийн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Д.Трамп харин өөрийгөө буруугүй гэж мэдэгджээ.