MONGOL

Израиль харш саад учруулж байгаа болохоор, хангалттай хангамж Газын иргэдэд хүрэхэд хоёр жил шаардлагатай гэв

CRI2024-11-26 11:10:52

Намар, өвлийн улирал болж байгаа учраас Газын зурваст агаарын температур аажмаар буурч, хур тунадас нэмэгдсээр байна. Орон нутгийн цагаар 25-ны өдөр НҮБ-ын агентлаг сэрэмжлүүлэхдээ, өвөлийн улирал болон хур тунадастай цаг агаар нь Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдлыг улам хүндрүүлж байна, Газын зурваст хүмүүнлэгийн бараа оруулахыг Израилийн зүгээс хязгаарласан нь байдлыг улам бүр дордуулж байна гэжээ.

Орон нутгийн цагаар 25-ны өдөр НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлаг олон нийтийн сүлжээгээр мэдээлснээр, сүүлийн үед орсон бороо Газын ард түмэнд улам их зовлон авчирч, 500 мянга орчим хүн үерт автах эрсдэлтэй байна. Дусал бороо, тэсрэх бөмбөг, агаарын цохилт бүр Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдлыг улам бүр дордуулж байгаа юм байна.

Close
Messenger Pinterest LinkedIn