"ХКН, Төв болон Зүүн Европын орнуудын улс төрийн намуудын 2024 оны яриа уулзалт" болов
Синьхуа агентлагийн мэдээ: 11 дүгээр сарын 25-нд, "ХКН, Төв болон Зүүн Европын орнуудын улс төрийн намуудын 2024 оны яриа уулзалт" Бээжинд болов. "Хятад маягийн шинэчлэл ба Хятад-Төв болон Зүүн Европын орнуудын харилцааг хөгжүүлэх шинэ боломжууд: Улс төрийн намуудын оруулсан хувь нэмэр" сэдвийн дор болсон яриа уулзалтад Төв болон Зүүн Европын 12 орны 19 улс төрийн намын 50 шахам төлөөлөгч оролцов.
ХКН-ын Төв Хорооны Гадаадтай харилцах яамны сайд Лю Жяньчао хэлэхдээ, 2021 онд Ши Жиньпин дарга Хятад-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг даргалж, улс орнуудын удирдагчидтай хамтын ажиллагаа, хөгжлийн төлөвлөгөөг хамтаар зөвшилцөж, шинэ нөхцөл байдалд хоёр талт харилцааг хөгжүүлэх төлөвлөгөөг гаргасан билээ. ХКН Төв болон Зүүн Европын орнуудын улс төрийн намуудтай хамтран стратеги болон үзэл баримтлалын харилцаа холбоогоо гүнзгийрүүлэн, "улс төрийн нам+" хамтын ажиллагааны платформын нөөц бололцоог гүнзгийрүүлэн ашиглаж, Хятад, Төв Зүүн европын орнуудын хамтын ажиллагааны чанар, үр өгөөжийг ахиулж, дэлхийн энх тайван, хөгжлийн үйл хэрэгт илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэв.
Уулзалтад оролцсон гадаадын зочид төлөөлөгчид хэлэхдээ, Хятад улсын хөгжлийн зам нь дэлхий дахинд өөр нэг сонголт хангасан бөгөөд ХКН-тай солилцоо, яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, Европын Холбоо, Хятад улс хоорондын харилцааны хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.