MONGOL

Хятад улс компаниудынхаа хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаална

CRI2024-11-25 19:40:19

АНУ-ын Жо Байдены засгийн газар ирэх долоо хоногт Хятадад чип экспортлох шинэ хориг арга хэмжээ зарлахаар төлөвлөж байгаа талаар Америкийн Худалдааны танхим мэдээлсний дараа Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин холбогдох байр сууриа илэрхийллээ.

Мао Нин хэлэхдээ, "АНУ үндэсний аюулгүй байдлын нэрийг ашиглан экспортын хяналтын арга хэмжээг урвуулан хэрэглэж, Хятадад дарамт шахалт үзүүлэх үйлдлийг Хятад улс эрс эсэргүүцэж байна. АНУ-ын ийм алхам зах зээлийн эдийн засгийн зарчим болон шударга өрсөлдөөний дүрмийг ноцтой зөрчиж байгаа төдийгүй олон улсын эдийн засаг, худалдааны дэг журамд хохирол учруулж, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг алдагдуулж байна" гэжээ.

Тэрээр цааш нь, "АНУ-ын энэхүү үйлдэл эцэстээ дэлхийн бүх улс орны ашиг сонирхлыг хохироох болно" хэмээгээд, Хятад улс шаардлагатай бүх арга хэмжээг авч, өөрийн компаниудын хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаална гэдгээ мэдэгдлээ.

Close
Messenger Pinterest LinkedIn