“Хятадын орчин үеийн шинэчлэлийн тухай Ши Жиньпин өгүүлэх нь” ном араб хэл дээр хэвлэгдэн тархлаа
ХКН-ын Төв хорооны Намын түүх ба сурвалж бичгийн судалгааны төвөөс орчуулсан “Хятадын орчин үеийн шинэчлэлийн тухай Ши Жиньпин өгүүлэх нь” номын араб хэлний хувилбарыг ХКН-ын Төв хорооны Эмхэтгэл ба орчуулгын төв хэвлэлийн газраас хэвлэн гаргажээ.
Энэхүү ном нь Ши Жиньпиний Хятадын орчин үеийн шинэчлэлийн талаар хэлсэн чухал үг, үзэл санаануудыг эмхэтгэн багтаасан бүтээл юм. Ном нь хятад хэлнээс гадна англи, франц, орос, араб хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн бөгөөд гадаад уншигчдад Хятадын шинэчлэлийн онол, практикийн талаар илүү гүнзгий ойлголт өгөх үнэ цэнтэй лавлагаа болох юм.
Уг ном нь ХКН-ын удирдлага дор ард түмнээ дайчлан Хятад маягийн орчин үеийн замналаар замнах, хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ төлөвийг тогтоох, орчин үеийн хөгжлийн шинэ загварыг боловсруулахад чиглэсэн зорилтуудыг дэлгэрэнгүй тайлбарласан байна. Мөн энэхүү бүтээл нь дэлхий нийтээрээ орчин үеийн хөгжилд хүрэх замдаа хамтран ажиллах, энх тайван хөгжлийг биелүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, хамтдаа хөгжсөн орчин үеийн дэлхийг бий болгох тухай нийтлэг үзэл ойлголтыг бий болгоход чухал ач холбогдолтой юм.