MONGOL

Хятад улс Уругвайтай улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

CRI2024-11-25 17:13:11

11 дүгээр сарын 25-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурлыг даргалж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Нэгэн сэтгүүлч Уругвайн ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж, “Эх сурвалжийн мэдээлснээр, сөрөг хүчний "Өргөн фронт" эвслээс нэр дэвшигч Орси ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялалт байгуулжээ. Эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшигч сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Уругвайн ерөнхийлөгч Лакалле Орсид баяр хүргэж цахилгаан илгээсэн байна. Хятад улс энэ талаар ямар байр суурьтай байна?” гэж асуув.

Мао Нин хариулахдаа, Хятад улс Уругвайн ерөнхийлөгчийн сонгууль амжилттай зохион байгуулагдаж, ноён Орси ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж байна. Хятад улс Уругвайтай харилцаагаа үргэлжлүүлэн чухалчилж, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, олон салбарт хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлэх, олон улсын болон бүс нутгийн асуудлуудад илүү нягт хамтран ажиллах болно. Мөн хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлж, хамтын ажиллагааны үр өгөөжийг хоёр орны ард иргэдэд хүртээхийг зорьж ажиллахад бэлэн гэжээ.

Close
Messenger Pinterest LinkedIn