MONGOL

Оросын арми Курск мужид анх удаа гадаадын хөлсний цэргийг баривчилжээ

CRI2024-11-25 16:10:02

Орон нутгийн цагаар 11 дүгээр сарын 24-нд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Оросын арми Оросын хилийн Курск мужид анх удаа гадаадын хөлсний цэргийг олзолжээ.

Бичлэгт 22 настай хөлсний цэрэг өөрийгөө Их Британиас ирсэн, 2019-2023 онд Британийн армид алба хааж байсан Жеймс Скотт Рис Андерсон гэж мэдүүлжээ.

Тэрээр байцаалтын бичлэгт хэргээ хүлээсэн мэдүүлгийнхээ дагуу хүн элсүүлэх цахим сайтаар дамжин Украин дахь гадаадын цэргийн легион руу элссэн бөгөөд эхлээд Лондонгоос Польшийн өмнөд хэсгийн Краков хот руу нисч, дараа нь Украин руу нэвтэрсэн юм гэжээ.

Тухайн үед надад юу ч байгаагүй, одоо бодоход, хөлсний цэрэгээр бүртгүүлэх нь "тийм ч сайн зүйл биш" байсан гэж Андерсон хэлжээ.

Close
Messenger Pinterest LinkedIn