MONGOL

Хятад улсын анхны шинэ хэлбэрийн LNG тээвэрлэгч том хөлөг онгоцыг нийлүүллээ

CRI2024-11-25 16:18:33

Өнөөдөр (11-р сарын 25) Хятад улсын бие даан судлан бүтээсэн анхны шинэ хэлбэрийн LNG (шингэрүүлсэн хий) тээвэрлэгч онгоцыг Шанхайд гадаадын хэрэглэгчдэд хүлээлгэн өгөв, энэ төрлийн хөлөг онгоц нь ачаа хадгалах дэвшилтэт шинэ системийг нэвтрүүлж, Хятад улсын энэ төрлийн хөлөг онгоцыг бүтээх салбарын хоосон орон зайг нөхсөн байна.

Энэ удаад нийлүүлсэн шинэ хэлбэрийн LNG (шингэрүүлсэн хий) тээвэрлэгч том онгоцыг Хятадын Жян Наний усан онгоцны үйлдвэрлэлийн ХХК зохион бүтээв. Хамгийн сүүлийн үеийн буюу гурав дахь үеийн мембран хадгалах системийг ашиглан шингэрүүлсэн байгалийн хийг хадгалдаг байна. Өмнөхтэй харьцуулахад, шингэрүүлсэн хийг гадаад ертөнцөөс тусгаарлах үүрэгтэй ачааны савны дулаалга болон хамгаалалтын давхаргын зузааныг 530 мм-ээс 400 мм болгон бууруулжээ, ингэснээр, ижил хэмжээтэй LNG тээвэрлэгч хөлөг онгоцонд илүү их ачаа тээвэрлэх боломжтой болсон байна. Үүний зэрэгцээ уг хөлөг онгоц нь тээвэрлэлтийн явцад ачааны ууршилтын алдагдлыг бууруулж, аюулгүй байдлыг дээд хэмжээгээр хангах, эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах зэрэг шинж чанартай бөгөөд олон улсын дэвшилтэт түвшинд хүрсэн байна.

Close
Messenger Pinterest LinkedIn