MONGOL

Хятад, Вьетнамын эргийн хамгаалалтын алба 28 дахь удаагийн хамтарсан эргүүл хийх юм

CRI2024-11-25 16:15:24

11 дүгээр сарын 25-ны үдээс өмнө Хятадын эргийн хамгаалалтын флот умарт биеийн далайн буланд очиж, Вьетнамын эргийн хамгаалалтын флоттой энэ оны хоёр дахь удаагийн хамтарсан эргүүл хийх юм, энэ нь мөн Хятад, Вьетнамын тэнгисийн хууль сахиулах байгууллагууд 2006 оноос хойш 28 дахь удаагаа хамтарсан эргүүл хийж байна.

Хамтарсан эргүүлийн үеэр хоёр тал умарт биеийн далайн буланд үйл ажиллагаа явуулж буй хөлөг онгоцуудад хууль сахиулах хяналт тавьж, далайд хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажил төрлийн солилцоо хийж, далайн загас агнуурын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны дэг журмыг дүрэмжүүлж, тэнгисийн онцгой байдлын асуудлыг зөв зохицуулж, далайн тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах болно.

Close
Messenger Pinterest LinkedIn