MONGOL

Казахстанд жуулчлах хятад жуулчдын тоо нэмэгдэж байна

CRI2024-11-25 15:36:48

2024 онд "Казахстаны аялал жуулчлалын жил"-ийг зарласнаас хойш Хятадын жуулчдын Казахстанд хийх аялал нэмэгдсээр байна.

Тоо бүртгэлээс үзвэл, 2024 он гарснаас хойш Хятадын жуулчдын Казахстан руу аялах захиалгын тоо 2019 оныхоос 229%-иар нэмэгдэж, Алмат хот нь Хятадын жуулчдын дунд хамгийн их очих дуртай хотоор нэрлэгджээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятад, Казахстаны харилцан визгүй зорчих хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж, хоёр орны жуулчдын зорчиход дөхөм үзүүлсэн юм. Энэ оны 2-р сард Казахстанаас авсан мэдээллээр, Хятад, Казахстаны хооронд харилцан визгүй зорчих болсноор Хятадаас Казахстанд зорчих жуулчдын тоо 12 дахин нэмэгдсэн байна. Мөн Казахстаны статистик мэдээгээр, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-наас энэ оны гуравдугаар сарын эцэс хүртэл Хятадаас Казахстанд зорчсон жуулчдын тоо 126 мянгад хүрсэн байна.

Close
Messenger Pinterest LinkedIn