MONGOL

Нүүрсний хэрэглээний эрэлт өссөөр байна

CRI2024-11-25 14:58:38

Сэтгүүлч Хятадын нүүрсний аж үйлдвэрийн нийгэмлэгээс мэдээлснээр, 10-р сард Хятад улсын түүхий нүүрсний олборлолт 410 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.6%-иар өссөн байна. Энэ оны эхний арван сарын байдлаар, Хятад улсын түүхий нүүрсний олборлолт 3.89 тэрбум тонн болж, өмнөх оны мөн үеэс 1.2%-иар өсч, өнгөрсний мөн үеийн хамгийн дээд хэмжээнд хүрсэн байна.

Хятадын нүүрсний аж үйлдвэрийн нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч Жан Хун: Эхний 10 сард бүх Хятадын усан цахилгаан станц, салхины эрчим хүч, фотовольтийн эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 348.9 тэрбум киловатт цагаар нэмэгдэж, бүх Хятадын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээний өсөлтийн 74.3 хувийг эзэлж байна. Цэвэр эрчим хүчний цахилгаан үйлдвэрлэлийн эзлэх хувь нэмэгдэж, нүүрсээр ажилладаг цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг орлох үүрэг нь мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. 8-р сарын сүүлчээс эхлэн усан цахилгаан станцын үйлдвэрлэл буурч, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэн нь нүүрсний хэрэглээний эрэлтийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Өвлийн улирал эхэлснээс хойш Хятад улсын нүүрс олборлодог гол бүс нутаг сайн чанарын нүүрс олборлох хүчин чадлаа гаргаж, цахилгаан эрчим хүчний нүүрсний хангамжийг баталгаажуулахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байна.

Close
Messenger Pinterest LinkedIn