Хятадын олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээг дэмжих 2-р экспо маргааш эхэлнэ
Хятадын олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээг дэмжих 2-р экспо 11 дүгээр сарын 26-30-ны хооронд болно. Үзэсгэлэнгийн лангуу, павильон барих зэрэг бэтгэл ажлууд бүрэн хангагдаад байгаа бөгөөд анхны экспотой харьцуулахад нийлүүлэлтийн гинжин хэлхээг дэмжих 2-р экспогийн олон улсын түвшин нэмэгдсэн байна.
Нийлүүлэлтийн гинжин хэлхээг дэмжих энэ удаагийн экспод гинжин хэлхээ тус бүрийн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйл явц, шинэ материалыг дэлгэн үзүүлэхэд чиглэж, 70 гаруй бүтээгдэхүүнийг анх удаа танилцуулан нийтлэх болно.
Одоогийн байдлаар, дэлхийн 69 улс орон, олон улсын байгууллагын 700 орчим оролцогч үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирээд байна.
Дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн жуулчид экспод оролцохоор бүртгүүлсэн бөгөөд үүний дотор гадаадын өндөр түвшний 80 орчим худалдан авагчдын баг ирж худалдан авалт хийх бөгөөд энэ тоо анхны үзэсгэлэнгээс хол давсан байна.
Эх сурвалжаас үзвэл, гинжин хэлхээг дэмжих экспод оролцох гадаадын оролцогчдын эзлэх хувь анхны экспод 26 хувь байсан бол, энэ удаагийн экспод 32 хувь болж өссөн байна.