Дмитрий Песков: Жо Байдены засгийн газар Украины байдлыг хурцатгахыг оролдож байна
CRI2024-11-25 10:07:20
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков орон нутгийн цагаар 24-ний өдөр хэлэхдээ, удахгүй үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх Жо Байдены засгийн газар энхийн хэлэлцээ хийх нөхцөлийг устгахын тулд Украины байдлыг хурцатгах гэж оролдож байна. Учир нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хэлсэн үгэндээ, Орос Украины мөргөлдөөнийг энхийн замд оруулахыг тэрбээр зорьж байна гэж хэлсэн гэв.
Дмитрий Песков хэлэхдээ, Жо Байдены засгийн газар Д.Трампад "өв" гэгчийг үлдээн өгч, түүнийг мухардалд оруулахыг оролдож байна гэжээ.
Цагаан ордон одоогоор энэ тухай ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна.