MONGOL

《Эр-Риядын Гадна Үзэмжийн Загварын Гэрээ》 Амжилттай Байгуулагдлаа

CRI2024-11-23 14:38:23

Хятадын Оюуны Өмчийн Үндэсний Газраас мэдээлснээр, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (WIPO)-ын зохион байгуулсан Гадна Үзэмжийн Загварын Гэрээний дипломат бага хурал 11-р сарын 11-22-ны өдрүүдэд Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болж, уг хурлын үеэр 《Эр-Риядын Гадна Үзэмжийн Загварын Гэрээ》 амжилттай байгуулагдсан байна.

Энэхүү гэрээний хэлэлцээр нь ойролцоогоор 20 жилийн турш үргэлжилсний эцэст эцсийн тохиролцоонд хүрчээ. Гэрээний зорилго нь олон улсын хэмжээнд гадна үзэмжийн загварын бүртгэлийн журам, шаардлагыг нэгдмэл болгоход чиглэсэн юм. Үүнд:

Бүртгэлийн материал,

Төлөөлөгчийн эрх,

Өргөдөл гаргасан өдрийг баталгаажуулах,

Хугацаа сунгах,

Зураг төслийг засах, хуваах,

Нийтлэх,

Эрхийн сэргээлт зэрэгтэй холбоотой зохицуулалтуудыг багтаажээ.

Энэ нь загвар бүтээгчдэд эх орон болон олон улсын зах зээл дээр өөрсдийн бүтээлийг илүү хялбар, хурдан, зардал багатай хамгаалах боломжийг олгох юм.

Close
Messenger Pinterest LinkedIn