Ши Жиньпин гадаад айлчлалаа өндөрлүүлж эх орондоо ирлээ
CRI2024-11-23 10:39:57
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) удирдагчдын 31 дэх удаагийн албан бус уулзалт болон Их 20-ийн удирдагчдын 19 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Перу, Бразил улсуудад төрийн айлчлал хийсний дараа 11 дүгээр сарын 23-ны өдрийн үдээс өмнө тусгай нислэгээр эх орондоо буцаж ирсэн байна.
Ши Жиньпинийг дагалдан Хятадын Коммунист Намын (ХКН) Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны Тамгын газрын дарга Цай Чи, мөн Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И тэргүүтэй албан тушаалтнууд хамтдаа эх орондоо буцан иржээ.