MONGOL

Америк нь Хонконгийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгүй

CRI2024-11-22 19:57:56

11-р сарын 22-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Эх сурвалжид мэдээлснээр, Америкийн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч 19-ний өдөр мэдэгдэл нийтэлж, "Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хууль"-йг хэрэгжүүлэгч Хонконгийн албаны хүмүүст визний шинэ хязгаарлалт тавих болно гэжээ. Энэ талаар Хятад улс ямар тайлбар хийх вэ хэмээн сэтгүүлч асуув.

Үүнтэй холбоотойгоор Линь Жянь хэлэхдээ, Хонконгийн засаг захиргааны онцгой бүс үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн олон төрлийн үйл ажиллагааг хуулийн дагуу шийтгэхийг Хятадын төв засгийн газар тууштай дэмжиж байна, Америк холбогдох шүүхийн хэргээр шалтаг болгож, Хятадын дотоод засагт хөндлөнгөөс оролцон, Хонконгийн хуулийн засаглалыг муулан эвдэхийг эрс эсэргүүцнэ. Америк нь Хятадын бүрэн эрхт байдал, Хонконгийн хуулийн засаглалыг чин сэтгэлээсээ хүндэтгэж, олон улсын хуулийн зарчим, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг баримтлах ёстой. Хонконгийн үйл хэрэгт ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс оролцох ёсгүй гэжээ.

Америк хэрэв энэ талаар өөрийнхөө баримтлаад байх юм бол Хятад улс эрс шийдэмгий хариу барих болно хэмээн Линь Жянь онцлов.

Close
Messenger Pinterest LinkedIn