MONGOL

Импорт, экспортын нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өсөв

CRI2024-11-22 13:56:57

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөөдөр (22-нд) бодлогын ээлжит мэдээлэл хийлээ. Хятадын Худалдааны яам, Гадаад харилцааны яам, Аж үйлдвэр болон мэдээллийн технологийн яам, Хятадын Ардын банк, Гаалийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс гадаад худалдааны тогтвортой өсөлтийг ахиулах талаарх холбогдох бодлого, арга хэмжээг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав. Мэдээллийн дагуу дээрх таван байгууллага гурван чиглэлээр бодлогын 9 арга хэмжээг судалж, санал болгосон байна.

Хятадын Худалдааны яамны холбогдох албаны хүн хэлэхдээ, эдгээр бодлого нь худалдааны бодлого болон төсөв, татвар, санхүү, аж үйлдвэрийн бодлогын уялдааг бэхжүүлж, худалдааны хүчирхэг орныг дүрэм болон бодлогоор дэмжих тогтолцоог бий болгож, худалдааг цахимжуулах, ногоон болгох хандлагад идэвхтэй хариу үйлдэл үзүүлж, олон улсын худалдааны нөхцөл байдлын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авч, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн бодит бэрхшээлийг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлнэ гэжээ.

Хятадын Худалдааны яамны Олон улсын худалдааны хэлэлцээний төлөөлөгч бөгөөд Худалдааны яамны дэд сайд Ван Шөүвэнь хурал дээр танилцуулахдаа, 2024 оноос хойш Хятад улсын гадаад худалдааны хөгжил ерөнхийдөө тоо, чанарын хувьд эерэг сайн, тогтвортой байдлаа хэвээр хадгалсан байна. 1-р сараас 10-р сар хүртэл, Хятад улсын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 36 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.2%-иар нэмэгдэж, олон улсын зах зээлд эзлэх хувь хэмжээ үндсэндээ тогтвортой байна гэжээ.

Close
Messenger Pinterest LinkedIn