Хятадын төлөөлөгч: Хүчээ харуулахын тулд шахалт үзүүлэх нь дипломат арга биш
11-р сарын 21-нд Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн Удирдах зөвлөл хуралдаж, Хятадаас ОУАЭХА-д суугаа суурин төлөөлөгч, Элчин сайд Ли Сүн оролцов.
Герман, Франц, Их Британи, АНУ хамтран Иранд дарамт шахалт үзүүлэх шинэ тогтоол батлахыг уриалжээ. Зөвлөлийн 35 гишүүн орноос Хятад, Орос, Буркина Фасо татгалзсан санал өгсөн бол, Өмнөд Африк, Энэтхэг, Египет зэрэг хөгжиж буй 12 орон түдгэлзсэн санал өгчээ.
Элчин сайд Ли Сүн хэлсэн үгэндээ, Иран улс Олон улсын атомын эрчим хүчний агентлагтай хяналт шалгалтын шийдэгдээгүй асуудлаар хамтын ажиллагаа өрнүүлж буй Хятад улс сайшааж байна. Өнгөрсөн долоо хоногт ОУАЭХА-ын Ерөнхий захирал Рафаэль Гросси Иранд айлчлал хийж, Ирантай нааштай харилцаа тогтоож, эерэг үр дүнд хүрснийг өндрөөр үнэлж байна. Зохиомол сөргөлдөөн үүсгэж, зөрчилдөөнийг даамжруулах шинжтэй асуудлыг Удирдах зөвлөл шийдэж чадахгүй бөгөөд ОУАЭХА болон Иран хоорондын хамтын ажиллагааны харилцааг улам дордуулж, асуудлыг улам хүндрүүлж буйг бодит баримтууд харуулж байна гэжээ.