MONGOL

Хятад улс үндэсний хэмжээний эдийн засгийн хөгжлийн 233 бүстэй

CRI2024-11-22 10:04:54

Хятадын Худалдааны яамны мэдээгээр, одоогоор Хятад улсын үндэсний хэмжээний эдийн засгийн хөгжлийн бүсийн тоо 233-д хүрч, нээлттэй байдал, технологийн шинэчлэл, бүс нутгийн хөгжлийг зохицуулах зэрэгт тэргүүлэх, үлгэр жишээ үүрэг гүйцэтгэсэн байна.

Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, энэ оны 1-р сараас 9-р сар хүртэл, бүх Хятадын үндэсний хэмжээний эдийн засгийн хөгжлийн бүсүүдийн томоохон хэмжээний аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт хэмжээ 22 их наяд 200 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,3%-иар өссөн байна. Импорт экспортын нийт хэмжээ 7.3 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.4%-иар өссөн байна. Үндэсний эдийн засгийн хөгжлийн бүсийн гадаад хөрөнгийн бодит ашиглалт болон импорт экспортын хэмжээ нь Хятад улсын нийт гадаад хөрөнгийн ашиглалт болон импорт экспортын хэмжээний 20 гаруй хувийг эзэлж байна.

Сүүлийн үеэс Хятад улсын үндэсний хэмжээний эдийн засгийн хөгжлийн бүс дахин өргөжиж, Гуанжөүгийн Хуаду эдийн засгийн хөгжлийн бүс, Жяншигийн Гүйши эдийн засгийн хөгжлийн бүс, Чунчингийн Фүлин аж үйлдвэрийн парк, Шэньянгийн санхүү худалдааны хөгжлийн бүс зэрэг дөрвөн бүс нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар, Хятадын үндэсний хэмжээний эдийн засгийн хөгжлийн бүсийн тоо 233-д хүрээд байна.

Close
Messenger Pinterest LinkedIn