MONGOL

Батлан хамгаалахын сайд нарын уулзалт хийгдсэнгүйн бүх хариуцлага Америкийн талд байна

CRI2024-11-21 20:27:21

Өнөөдөр 21-нд Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ү Чянь Хятад, Америкийн Батлан хамгаалахын сайд нар уулзалт хийгээгүйтэй холбогдуулан асуусан сурвалжлагчийн асуултад хариулав.

Ү Чянь хэлэхдээ: Энэ удаагийн АСЕАН-ны Батлан хамгаалахын сайд нарын өргөтгөсөн хурлын хугацаанд Хятад, Америкийн Батлан хамгаалахын сайд нар уулзалт хийгээгүй, үүний бүх хариуцлага Америкийн талд байна. Америк нэг талаар Тайваний асуудал дээр Хятадын талын язгуур ашиг сонирхлыг хохироож буй атлаа нөгөө талаар Хятадын армитай юу ч болоогүй юм шиг харилцаа солилцоо өрнүүлж болохгүй. Америкийн тал алдаа буруугаа нэн даруй залруулж, Хятадын талын язгуур ашиг сонирхлыг сайтар хүндэтгэж, хоёр армийн өндөр зиндааны харилцаанд ашигтай нөхцөл бүрдүүлэхийн тулд хичээх нь одоогийн хамгийн тулгамдсан асуудал юм гэв.

Close
Messenger Pinterest LinkedIn