Дин Шюешян Үжэний дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд оролцож илтгэл тавив
Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюешян 20-ны үдээс өмнө Жэжян мужийн Үжэньд 2024 оны Дэлхийн интернетийн бага хурлын Үжэний дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд оролцон, үндсэн илтгэл тавив.
Дин Шюешян хэлэхдээ, Ши Жиньпин дарга видеогоор баярын мэндчилгээ дэвшүүлсэн нь Дэлхийн интернетийн бага хурлын Үжэний дээд хэмжээний уулзалтыг дээд хэмжээнд чухалчан үзэж буйг бүрэн харуулж байна. Хятад улс интернетийн хөгжлийг өөрчлөлт хийж нээлттэй байлгах, социалист шинэчлэлийн бүтээн байгуулалтыг ахиулах томоохон боломж гэж үзэж, интернетийг идэвхтэй ашиглаж, эрчимтэй хөгжүүлж, интернет сүлжээний хүчирхэг гүрэн болох, дижитал Хятад улсыг байгуулахад томоохон алхам хийсэн юм. Хятад улс олон улс орнуудтай Хятад маягийн шинэчлэлийн хөгжлийн боломжийг хуваалцан, дижиталчлал, интернет сүлжээнд холбох, ухаалагжуулах зэрэг чиглэлийг хамтаар удирдан чиглүүлж, дэлхийн шинэчлэлд асар хүчтэй түлхэц үзүүлсэн гэв.
Нээлтийн ёслолд Хятадын болон гадаадын засгийн газрын албаны хүмүүс, олон улсын холбогдох байгууллагын тэргүүнүүд, дэлхийн интернет сүлжээний компаниудын төлөөлөл, эрдэмтэн мэргэжилтэн зэрэг 1800 гаруй зочид төлөөлөгчид оролцов.