COP29 бага хурлын хэлэлцээний төлөөлөгч хамгийн сүүлийн үеийн ахицын талаар мэдээлэв
Орон нутгийн цагаар 11-р сарын 11-нд “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци”-д оролцогч талуудын 29-р бага хурал эхэлж, Азербайжаны нийслэл Баку хотноо болов. Бага хурлын нээлтийн эхний өдөр “Парисын хэлэлцээр”-ийн 6 дугаар зүйлийн 4 дэх заалтыг баталж, дэлхийн улс орнууд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын худалдааг албан ёсоор эхлүүлэх үндэс суурийг тавьсан юм.
“Парисын хэлэлцээр”-ийн 6 дугаар зүйлийн 4 дэх заалт нь НҮБ-ын агентлагуудын хяналтад байдаг нүүрстөрөгчийн хийн олон улсын зах зээлийг бий болгох зорилготой юм. Хятадын төлөөлөгчдийн хэлэлцээний төлөөлөгч Ван Жижие хэвлэлийнхэнд хэлэхдээ, хэдийгээр дээрх заалтыг энэ удаагийн бага хурлын нээлт дээр баталсан ч гэсэн тэр нь зөвхөн НҮБ-ын агентлагуудын хяналтад байдаг нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын худалдааны олон улсын зах зээл байгуулахыг гэрээлэгч талууд зөвшөөрсөн гэсэн үг юм, харин худалдааны олон нарийн ширийн зүйлийг одоогоор зөвхөн хэлэлцэж байна, агуулга нь ялгаруулалтыг бууруулах шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөл олгох ба түүнийг шилжүүлэх, түүнчлэн холбогдох бүртгэлийн систем зэргийг хамарсан гэжээ.