Палестины төлөөлөгч ширээгээ цохиж, АНУ-ыг ууртайгаар шүүмжлэв
Орон нутгийн цагаар 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус 10 гишүүн орны санал болгосон Газын зурваст гал зогсоох тогтоолын талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл санал хураалт явуулав. АНУ хориг тавьсны улмаас уг тогтоол батлагдаагүй. Аюулгүйн зөвлөлийн бусад 14 орон бүгд дэмжсэн санал өгсөн байна. Уулзалтын үеэр Палестинаас НҮБ-д суугаа байнгын ажиглагчийн орлогч Мажид Бамия маш их уурлаж, үг хэлэхдээ ширээгээ цохив.
Тэрээр хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг "Палестинчуудын амь насыг энгийн зүйл мэтээр харж суух ёсгүй" гэжээ. Бамия АНУ-ын төлөөлөгчдөд хэлэхдээ: "зарим хүмүүсийн хувьд бид буруу иргэншилтэй, буруу итгэл үнэмшилтэй, буруу арьсны өнгөтэй байж магадгүй. Гэхдээ бид бас хүн, бидэнтэй адил тэгш харьцах ёстой! "
Мажид Бамия хэлсэн үгэндээ: “зөвхөн Израйльд зориулагдсан” НҮБ-ын дүрэм” байдаг гэж уу? тэр нь бусад бүх улс орны мөрддөг “НҮБ-ын дүрмээс” өөр юм уу ? Зөвхөн Израильд үйлчилдэг “олон улсын хууль” байдаг гэж үү ? бусад улсад үйлчилдэг бас өөр нэгэн “олон улсын хууль” байдаг гэж уу? Израиль хүн алах эрхтэй юу? Палестинчууд зөвхөн үхэх эрхтэй гэж үү ? Израиль өөр юу хийвэл сая Аюулгүйн зөвлөл “НҮБ-ын дүрмийн” 7-р заалтын дагуу арга хэмжээ авах вэ? "