Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв
БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын 19 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Бразилд төрийн айлчлал хийж буйг тохиолдуулан тухайн орон нутгийн цагаар 11-р сарын 20-ны өдөр Хятадын төв радио, телевиз болон Бразилийн үндэсний хэвлэл мэдээллийн компани хамтран зохион байгуулсан Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх соёлын солилцооны арга хэмжээ Бразилиа хотноо болов. Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва энэ үйл ажиллагаанд баяр хүргэн захидал илгээжээ. Уг арга хэмжээнд Бразилийн Дэд ерөнхийлөгч бөгөөд Хөгжил, аж үйлдвэр, худалдааны сайд Жеральдо Алкмин, Бразилийн Ерөнхийлөгчийн ордны Байгууллагын харилцааны сайд Александр Падилха, Бразилийн Ерөнхийлөгчийн ордны Мэдээллийн асуудал эрхэлсэн сайд Пауло Пимента, Бразилийн Аялал жуулчлалын яамны гүйцэтгэх сайд Ана Лопес, Бразилийн Үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагын Ерөнхийлөгч Жан Лима зэргийн Бразилийн улс төр, эдийн засаг, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид нийт 200 гаруй зочид хүрэлцэн ирж оролцжээ.
Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва баярын захидалдаа, Хятад улсын дарга Ши Жиньпин "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын 19 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Бразилд төрийн айлчлал хийж буйтай холбогдуулан Хятадын Төв Радио Телевиз, Бразилийн Үндэсний Хэвлэл мэдээллийн компани соёлын солилцоог хамтран зохион байгуулж буй нь маш чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны урт удаан жил үргэлжилсэн соёлыг гүүрийг улам бэхжүүлж байна. Хятад бол Бразилийн эдийн засаг, худалдааны чухал түнш юм. Бид хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлж, хоёр орны уламжлалт соёлыг улам өргөн хүрээнд солилцож, иргэд хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Арга хэмжээнд илүү өндөр амжилт хүсье гэжээ.
ХТРТ-ийн захирал Шэн Хайшюн хэлсэн үгэндээ, Хятад, Бразил бол "нэг зорилготой сайн найзууд, гар нийлэн урагшлах сайн түнш" юм. Ши Жиньпин дарга онцолсончлон, өнгөрсөн 50 жилийн хугацаанд хоёр тал бие биенээ үргэлж хүндэтгэж, дэмжсээр ирсэн бөгөөд хөгжиж буй хоёр том улс харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын ирээдүйн үлгэр жишээг үзүүлсэн юм. Хятадын төв радио телевиз дэлхийн жишигт нийцсэн шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд Хятад, Бразил хоёр орны соёлын солилцоо, ард түмний харилцааг ахиулах үүрэг хүлээсээр ирсэн. 50 жил бол чухал үе бөгөөд шинэ гараа юм. Бид Бразилийн олон салбарын найз нөхөдтэйгөө хамтран ажиллаж, Хятад, Бразилийн ард түмэн, соёлын харилцааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Хятад Бразилийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хамтдаа ахиулж, Хятад, Бразилийн харилцааны ирэх алтан 50 жилд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.