MONGOL

БНАСАУ, ОХУ хуралдааны протоколд гарын үсэг зурлаа

CRI2024-11-21 10:17:20

Орон нутгийн цагаар 11-р сарын 20-нд БНАСАУ-ОХУ-ын засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг болон шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хорооны БНАСАУ-ын талын дарга, БНАСАУ-ын Гадаад эдийн засгийн сайд Жонхо Юн болон БНАСАУ-Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг болон шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хорооны ОХУ-ын талын дарга, ОХУ-ын Байгалийн нөөц хийгээд экологийн сайд Александр Козлов тус тус БНАСАУ, ОХУ-ыг төлөөлж, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг болон шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хорооны 11 дүгээр хуралдааны протоколд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслол Мансудае чуулганы танхимд боллоо.

Мөн өдөр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БНАСАУ-ын Төрийн хэргийн комиссын дэд дарга, Засгийн газрын Ерөнхий сайд Ким Дёк Хун ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Александр Козловыг хүлээн авч уулзав.

20-нд Оросын засгийн газрын төлөөлөгчид Хойд Солонгост хийсэн айлчлалаа дуусгаад онгоцоор эх орондоо буцав.

Close
Messenger Pinterest LinkedIn