MONGOL

Иранд шинэ хориг тавьсан ЕХ болон Их Британийг буруушаав

CRI2024-11-19 15:17:22

Орон нутгийн цагаар 19-нд Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаи хэлэхдээ, Европын холбоо, Их Британи Исламын Бүгд Найрамдах Иран улсын үндэсний тээврийн компани зэрэг байгууллага нэгжид тавьсан хориг арга хэмжээг хатуу зэмлэн буруушааж байгаа бөгөөд тэдний эдгээр арга хэмжээ нь ямар ч үндэслэлгүй, олон улсын хуулийн стандартыг зөрчсөн хэрэг, мөн Их Британи зэрэг орнуудын Ираны цөмийн хэлэлцээрт хүлээсэн амлалтаас зөрчсөн хэрэг гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ, Багаи Иранаас ОХУ руу баллистик пуужин экспортолсон тухай ЕХ болон Их Британийн мэдэгдлийг няцаасан бөгөөд ЕХ болон Их Британи, Иранд хууль эрх зүйн болон логикийн үндэслэлгүй хориг арга хэмжээ авч, үүнийг шалтаг болгон ашиглаж байна гэж мэдэгдэв.

ЕХ болон Их Британийн Ираны иргэний агаарын тээврийн компаниудад чиглэсэн хориг арга хэмжээ нь Ираны ард түмний ашиг сонирхол, үндсэн эрх мэдэлийг ноцтой зөрчиж байгаа хэрэг гэж Багаи онцлон тэмдэглээд, далайн аялал, худалдааны эрх чөлөө нь олон улсын далай тэнгисийн эрх зүйн үндсэн зарчмуудын нэг юм, Европын талууд олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээх ёстойг онцолжээ.

Close
Messenger Pinterest LinkedIn