Ши Жиньпин: хямралыг энхийн замаар шийдвэрлэх бүх хүчин чармайлтыг дэмжих ёстой
CRI2024-11-19 05:00:13
Орон нутгийн цагаар 11-р сарын 18-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Рио-де-Жанейро хотноо болсон Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний 19-р уулзалтад оролцов.
Ши Жиньпин хэлэхдээ, Их 20-ын бүлэг НҮБ болон түүний Аюулгүйн зөвлөлийн нэн их үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, хямралыг энхийн замаар шийдвэрлэх бүх хүчин чармайлтыг дэмжих ёстой. "Дайны талбарыг өргөтгөхгүй, дайныг шат өгсүүлэхгүй, дайныг өөгшүүлэхгүй" байх зарчмын дагуу Украины хямралыг намжааж, улс төрийн аргаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх ёстой гэжээ.