Буухиа илгээмжийн хэмжээ анх удаагаа 150 тэрбум ширхэгээс давлаа
Хятадын үндэсний шуудангийн товчооны сүүлийн үеийн мэдээллээс харахад, энэ он гарснаас хойш Хятад улсын нэг хүнд ногдох буухиа илгээмж жилд дунджаар 100 гаруй ширхэгт хүрч, секунд тутамд дунджаар 5400 гаруй ширхэг буухиа шуудан гардаг бөгөөд өдөр тутмын бизнесийн хамгийн дээд хэмжээ 729 сая ширхэгээс давж байна. 11-р сарын 17-ны байдлаар, жилийн буухиа илгээмжийн хэмжээ анх удаагаа 150 тэрбум ширхэгээс давлаа.
Буухиа илгээмжийн зах зээл тасралтгүй өргөжин тэлж байгаа нь макро эдийн засгийн таатай бодлоготой холбоотой. Олон салбар, бүс нутгууд дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийг дэмжих бодлого гаргаж, томоохон хэмжээний тоног төхөөрөмжийн шинэчлэл болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний шинэ хуучны халаа солио хийх арга хэмжээний боломжийг ашиглаж, хэрэглээний хувилбаруудыг тасралтгүй баяжуулж, дампуурах шахсан зах зээлийг сэргээн нээж, одоогийн тасралтгүй сайн хөгжлийн чиг хандлагыг бэхжүүлж, буухиа хүргэлтийн бизнесийн хэмжээ огцом өсөхөд эеэргээр нөлөөлсөн байна. Үүний зэрэгцээ улам бүр төгс төгөлдөр болж буй дээд түвшний дизайн, үр ашигтай, хүртээмжтэй үйлчилгээний сүлжээ, ухаалаг технологийн өргөн хэрэглээний ачаар, шуурхай хүргэлтийн компаниуд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг тасралтгүй сайжруулж, автономит машин, дрон, ухаалаг ангилал зэрэг дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжийг идэвхтэй байршуулснаар, салбарын тээвэрлэлт, шилжүүлэн ачих чадвар улам бүр нэмэгдэж, сүлжээний систем аажмаар сайжирч, үйлчилгээний үр ашиг болон чанар чансаа ч үр дүнтэй сайжирч байна.
Энэ он гарснаас хойш шуудан, буухиа хүргэлтийн салбарын бүс нутгийн хөгжлийн бүтэц улам тэнцвэртэй болж, төв болон баруун бүсэд буухиа хүргэлтийн эзлэх хувь хэмжээ нэмэгдсээр байгаа бөгөөд бизнесийн салбарын өсөлтийн хурд бүх улсын дундаж түвшнээс давж байна. Буухиа илгээжийн багцууд зүүн, баруун, хойд, өмнөд чиглэлд тээвэрлэлт хийж, бараа бүтээгдэхүүн жигд урсгалын үндэсний нэгдсэн зах зээлийг бий болгож байна.