Хятад Латин Америкийн хамтын ажиллагааг бүс нутгийн орнууд сайшааж, хүлээн зөвшөөрч байна гэв
11-р сарын 15-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Сэтгүүлч Хятад Латин Америкийн хамтын ажиллагааны талаар асуухад, Линь Жянь хэлэхдээ, Хятад улс харилцан хүндэтгэх, эрх тэгш, харилцан ашигтай, нээлттэй, багтаамжтай, хамтран ажиллаж хамтаар хожих зарчмыг хэзээд баримталж, Латин Америкийн орнуудтай найрсаг, хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж, ямар ч болзол нөхцөлгүй, гуравдагч этгээдийг онилоогүй мөртөө нөлөөллийн төлөө аль нэг улстай өрсөлдөх бодолгүй байна. Латин Америкийн орнууд нь бүрэн эрхт, тусгаар тогтносон орнуудын хувьд, хөгжлийн зам болон хамтын ажиллагааны түншээ бие даан сонгох эрхтэй мөртөө ийм чадвартай юм. Хятад Латин Америкийн хамтын ажиллагаа нь бүс нутгийн улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит үр өгөөжөө өгч, бүс нутгийн орнууд үүнийг өргөнөөр сайшааж, нийтэм хүлээн зөвшөөрч байна. Чанкай боомтын төсөл бол маш тод жишээ юм гэжээ.