MONGOL

Жан Шяоган: Филиппин Өмнөд Хятадын тэнгист байнга үймээн дэгдээж байна

CRI2024-11-15 18:18:39

11-р сарын 15-ны үдээс хойш Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Жан Шяоган сүүлийн үеийн цэрэг армитай холбогдолтой асуудлаар мэдээ нийтэлжээ.

Сурвалжлагч: Мэдээллийн дагуу Филиппиний Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Филиппин улс Америк болон барууны бусад орнуудтай байнга хамтарсан цэргийн сургуулилт хийх нь Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын "түрэмгий үйл ажиллагаа"-г таслан зогсооход тустай. Филиппин улс "Тэнгисийн бүсийн хууль" болон "Арлуудад нэвтрэх тухай хууль" гээчийг боловсруулж, "дүрэмд суурилсан олон улсын дэг журам"-ыг баримтлахаар хичээн зүтгэнэ гэжээ. Хэвлэлийн төлөөлөгч та үүнд ямар тайлбар өгөх вэ?

Жан Шяоган: Филиппин гадаадын улс орнуудтай сүлбээлдэж, Өмнөд Хятадын тэнгист ойр ойрхон цэргийн сургуулилт явуулж, асуудал үүсгэн сөргөлдөөнийг өдөөж, Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж, бүс нутгийн ард түмний ашиг сонирхол, сайн сайхан байдалд хохирол учруулж байна. Филиппин мөн Өмнөд Хятадын тэнгисийн арбитрын шүүхийн хууль бус шийдвэрийг дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулахаар оролдож, Хятадын Хуан Янь арал болон Наньша арлуудын ихэнх хэсэг, мөн холбогдох тэнгисийн бүсийг хууль бусаар өөрийн тэнгисийн бүсэд нэгтгэж, Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрх болон тэнгисийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, бусад улс орнуудын ердийн усан тээвэр болон навигацийн эрхийг ноцтойгоор хохироож байна, Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна. Ази-Номхон далайн бүс нутаг нь яршиг төвөг, зөрчил мөргөлдөөн үүсгэгчдийг бус харин энх тайван хөгжлийн замаар замнагчдыг хүлээн авдаг гэдгийг онцлох хэрэгтэй. Филиппин улс худал мэдээлэл түгээхээ нэн даруй зогсоож, маргааныг өргөжүүлж, нөхцөл байдлыг хүндрүүлэх аливаа ганц талын арга хэмжээ авахаа зогсоож, яриа хэлцэл, зөвшилцөх замаар маргааныг шийдвэрлэх зөв зам руу буцахыг бид шаардаж байна. Хятадын арми нутаг дэвсгэрийн бүрэн эрх болон далай тэнгисийн эрх ашгаа эрс хамгаалж, үр дүнтэй арга хэмжээ авахаар дамжин халдлага, өдөөн хатгалгыг эсэргүүцэж, Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван болон тогтвортой байдлыг шийдвэртэй хамгаалах болно гэжээ.

Close
Messenger Pinterest LinkedIn