MONGOL

Хөдөө тосгоны аялал жуулчлал эрчтэй хөгжиж байна

CRI2024-11-15 15:15:03

Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас гаргасан тоо баримтын дагуу, өнөөг хүртэл улсын хэмжээнд хөдөө тосгоны аялал жуулчлалын 1597 тосгон, сууринг голдлоготой хөгжүүлж, хөдөө тосгоны аялал жуулчлалаар аялал жуулчлалын зах зээлийн сэргэлтийг дайчилж, улмаар бүс нутгийн эдийн засгийн хөгжил, хот суурины хэрэглээг тэлэн өргөжүүлсэн байна. 2024 оны эхний гурван улиралд үндэсний хэмжээнд хөдөө орон нутгийн аялал жуулчлалын газрууд 2 тэрбум 248 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15,5 хувиар өссөн байна. Мөн аялал жуулчлалын нийт орлого 1.32 их наяд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 9.8 хувиар өссөн байна.

2021 оноос хойш, НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас зохион байгуулсан “Шилдэг жуулчлалын тосгон”-ны шалгаруулалтад Хятад улс дөрөв удаа оролцсон бөгөөд Хятадын 15 тосгон уг цолыг хүртсэн байна. Энэ нь Хятадын гайхамшигт соёл иргэншил, үзэсгэлэнт Хятад орны унаган төрхийг дэлхий нийтэд харуулж байгаа юм.

Close
Messenger Pinterest LinkedIn