Хятад, Перу улсын төрийн тэргүүнүүд Чанькай боомтыг нээлээ
Орон нутгийн цагаар 11-р сарын 14-ний орой Хятад улсын дарга Ши Жиньпин, Перу улсын ерөнхийлөгч Дина Болуарте нар Лимагийн Ерөнхийлөгчийн ордноос видео холболтоор Чанькай боомтын нээлтийн ёслолд оролцлоо.
Ши Жиньпин, Дина Болуарте нар хоёр улсын тээврийн салбарын хариуцлагатнуудын танилцуулгыг сонсож, Чанькай боомтын төслийн бичлэгтэй танилцав. Ёслолын талбайд Хятад, Перу хоёр орны төлөөлөгчид боомтын үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл авахыг хүссэн бол төрийн тэргүүнүүд хамтдаа боомт нээгдэж буйг зарлажээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Чанькай боомт нь Хятад-Перугийн "Бүс ба Зам"-ыг хамтдаа бүтээн байгуулж байгаа бас нэгэн амжилттай төсөл юм. Хятад улс Чанькай боомтоор гараа болгон Хятад-Латин Америкийн тэнгисийн шинэ замыг байгуулж, Инка эртний зам болон XXI зууны тэнгисийн Торгоны замыг холбож, Перу болон Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгийн улс орнуудын хамтын хөгжил цэцэглэлтийн замыг нээхийн тулд хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.